top of page
Гэрлийн Өргөө нь Их Эзэн Чингис Хааны айлтгал сургаалийг түгээх, Хөх Монгол ардуудаа гэгээрэлд хөтлөх зорилгоор 2011 оны 6 сарын 2-нд фэйсбүүкт үүсгэн байгуулагдсан групп юм.
Гэрлийн Өргөөний зорилго нь Тэнгэр үзлээ дэлгэрүүлж, зөв агуулгаар хөгжүүлэн, ил далд ертөнцийн уялдаа холбоог судалж, Үндэсний өв уламжлал, ёс заншил, Суу Ухааныг судлан түгээж, даян дэлхийг гэгээрүүлэхэд оршино.
Одоогоор Гэрлийн Өргөө нь Эх түүх, Өв соёл, Өвөг Дээдсүүдийн өв сургаалаар нийт 13 судрыг ард олондоо өргөн бариад байна.
Гэрлийн Өргөөний албан ёсны эрх зүйн статус бүхий хуулийн этгээд нь Монгол Тэнгэр Үнэн ТББ юм.

Гэрлийн Өргөөний хаяг: Урт цагааны баруун талд Арга Билэг төв, 305 тоот.
Утас: 8807 7002

FB груп: www.fb.com/groups/Chingis/
FB хуудас: www.fb.com/tengermongolgazar
Вэб: www.TengerMongolGazar.mn
Мэйл: tengermongolgazar@yahoo.com

Та Гэрлийн Өргөөнд нэгдэхийн тулд дараах дүрмийг хүлээн зөвшөөрч хүсэлт илгээснээр Өргөөний гишүүн болно.

ГЭРЛИЙН ӨРГӨӨНИЙ БҮХ ГИШҮҮДИЙН МӨРДӨХ ДҮРЭМ:

- Аянгат удганы блогийг уншсан байх.
- Бүлхэмд ёс бус үг хэрэглэхгүй.
- Хэрэлдэх, биенээ дайрч доромжлох хориотой.
- Эвтэй байхыг эрхэм зарчмаа болгоно уу.
- Зохисгүй харилцааг админд мэдэгдэж болно.

"Тэнгэр чамд эрдэм хайрлаваас
Тэнгис далайг хага ярах мэт урагшил
Дуу уухайгаа бүү тасал
Хад чулууг бутлах мэт давш чи
Хашгираа уухайгаа улам чангаруул
Ханцуй хормой урагдан яваа чи
Хойшоо үйл хэргийнхээ мэдээг
Жигүүртэйгээр илгээ"

Гэрлийн Өргөөнд элсэгчдэд зориулсан мэдээллийг дараах линкээр орж авна уу.
http://www.facebook.com/groups/Chingis/doc/492623667443046/

Гэрлийн Өргөө

Хан-Уул дүүрэг, 120 мянгат,

Шинэ өглөө хотхоны байр

"Аарцаг нурууны бариа заслын төв"

Энх Тайвны Гүүрний баруун урд

утас: 9199-3065
утас: 9181-3065
  • Facebook Basic Black
  • Google+ Basic Black

© 2016 by Монгол Домч

bottom of page